Monday, November 18, 2019

Тавтай морилно уу🌐💎

Тамхи гэж юу бэ?
Татах буюу үнэрлэх,зажилж,хэрэглэхэд, зориулсан мансууруулах,нөлөөтэй өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.
Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис нэгдэл байдаг үүнээс 250 хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.


Тамхи хаясаны дараа биед гарах өөрчлөлт
8Цаг:Цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд орно.Аюул нь багасаж ирнэ
24Цаг:Бие дэхь CO нь гадагшилдаг
48Цаг:Цусан дах николо алга болно
1Долоо хоног:Амтлах,сонсох мэдрэхүй сайжирна
3-9Сар:Уушигны үйл ажиллагаа 5-10%ар нэмэгдэнэ
1Жил:Зүрхний өвчин тусах магадлал 50%
5Жил:Тархинд цус харвах магадлал 50%
            Шээсийн замын хавдар тусах магадлал 50%
10Жил:Уушигны хорт хавдар тусах магадлал50%
15Жил:Эрүүл хүнийхтэй адил болно

Sunday, November 17, 2019

Тавтай морилно уу🏷

Хумсанд ямар амин дэм хэрэгтэй вэ?

Эрүүл хүний хумс бага зэрэг ягаавтар өнгөтэй байдаг. Хүнд
 өвчтэй хүний хумсан дээр дарахад ягаан өнгө нь түргэн эргэвэл эдгэрэх, эсрэгээр бол өвчин аюултай байгаагийн шинж гэж эртний оточ нар үздэг байжээ. Судлаачид хүний гар болон хумсны өнгө, хэлбэрээр эрүүл мэндийг тодорхойлж болно хэмээн 


Хумс шарлах нь элэг цөсний өвчтэйн шинж. Ногоовтор шар өнгө идээт процессийн шинж. Бараан хүрэн өнгө нь хүнд хэлбэрийн ханиад, мэнгэрийг илэрхийлдэг. Харин улаан өнгө үе мөч үрэвссэнийх. Цайвар улаан өнгө цусны өвчтэйн шинж, цэнхэрдүү, хөх өнгө зүрхний төрөлхийн гажиг. Хумсан дээр цагаан толбо тогтох нь мэдрэлийн системийн ажиллагаа доголдсоных. Бохир саарал хумсны өнгө нь төрөлхийн тэмбүү өвчтэйн илрэл гэнэ.
Үсэнд ямар амин дэм хэрэгтэй бэ?






Том, товгор хумс нь уушгины сүрьеэ өвчний шинж байх нь бий. Хавтгай, муригар хумс нь астма буюу багтраа өвчний илрэл гэнэ. Урт, гонзгой хэлбэрийн хумс нь хорт хавдартайн тэмдэг гэдэг. Хугарамтгай, хумсны хажуугаар ховилтой бол үе мөчний өвчний илрэл байх магадлалтай. Хумсан дээр хөндлөн зураас байвал гэдэс ходоодны үйл ажиллагаахямарсных. Мэрсэн хумс нь эмэгтэй хүний мэдрэлийн систем, бэлгийн үйл ажиллагаа хямарсных гэж үздэг ажээ.Харин дөрвөлжин хэлбэрийн хумс нь бие махбодийн хувьд чийрэг, идэвхтэй боловч сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүний шинж гэнэ. Гонзгой хумс нь бие махбодь, сэтгэл зүйн хувьд эрүүл, чийрэг, тогтвортой хүний шинж төрх. Зууван хумс нь нарийн мэдрэмжтэй, идэвхтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй боловч бие махбодийн хувьд дорой шинжийг илэрхийлдэг байна.  Хумс нь гарны нэгэн адил гадна орчны нөлөөнд амархан автаж байдаг зүйл. Тиймээс өнгөө алдах нь наад захын үзэгдэл. Тэгвэл энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах талаар дараах хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.Хумс бол таны эрүүл мэндийн толь юм. Юун түрүүнд хумс өнгөө алдана гэдэг амин дэмийн дутагдалтай холбоотой. Тиймээс хамгийн түрүүнд түүнд тэжээл өгөх хэрэгтэй. Хумсны тэжээл лууван, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг байна.Таны хумс хугараад байдаг бол нимбэгний шүүсийг хумсны толин дээрээ дусааж байх хэрэгтэй. Мөн бага зэрэг халаасан оливын тосонд дүрж байвал сайн. Уг тосыг нэлээн олон удаа хэрэглэж болох бөгөөд үүний тулд хөргөгчинд хадгалах нь зүйтэй.Нимгэн , зөөлөн хумстай бол зөгийн бал уусгасан бүлээн усан дээр өндөгний шар болон оливын тос бага зэрэг нэмээд хумсандаа түрхэж байгаарай.Хумсны мөөгөнцөр гэж маш хортой зүйл байдаг. Эрүүл мэндэд ч, гоо сайханд ч тэр. Гэтэл хүмүүс энэ талаар мэдлэггүйгээсээ болоод төдийлөн анхаарал тавьдаггүй. Мөөгөнцөртсөн үед илрэх шинж тэмдгүүд: арьс хуурайшиж, холцорч, загатнаж, их хөлөрнө. Улмаар хумсны толионы өнгө өөрчлөгдөж, шарладаг. Хумс зузаарч, бутарч унадаг болно. Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд ажиглагдсан бол эмчид хурдхан хандаарай. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно.Хумсаа бэхжүүлэхийн тулд глицеринээр арч.Та гараа өдөр бүр тосолж байгаарай.Е витаминтай эсвэл бүйлсийн тос гартаа түрхээд хөвөн даавуун бээлий өмсвөл нэн сайн. Нэмэлтээр хоол хүнсэндээ анхаарахын сацуу зориулалтын витамин хэрэглэхий


Тавтай морилно уу✉
Өсвөр насны арьс арчилгаа



Цэвэрлэгээ
Энэ бол өглөө сэрээд хийх хамгийн анхны мөн орой унтахын өмнө хийх хамгийн чухал алхам юм. Бидний арьсан дээр үргэлж тос ялгарч мөн шөнийн турш арьсан дээр хөлс хуримтлагдаж байдаг. Иймээс өдөр тутмын нүүр цэвэрлэгээ чухал юм. Химийн найрлагатай хэт ширүүн хөөснөөс татгалзаарай. Нүүрээ ширүүн үрж угааж болохгүй шүү. Арьс тань гэмтэж, эмзэг мэдрэмтгий болох аюултай.
Чийгшүүлэхээ битгий мартаарай
Арьс тань хичнээн асуудалтай, тослог, батга гардаг ч гэлээ чийгшүүлэгч тосоо орхигдуулж болохгүй. Гол нь химийн найрлага багатай, non-comedogenic (арьсны нүх бөглөдөггүй байгалийн тос) мөн өсвөр насны арьсанд зориулсан зөөлөн орц найрлагатай өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгоорой.
Хуурай пудр тус болохгүй
Тослог арьсны нэг асуудал нь өдрийн турш нүүрэн дээр тос ялгарч гялтагнах тал байдаг. Үүнийгээ нуухын тулд хуурай пудр хэрэглэдэг бол энэ танд тийм ч тус болохгүй. Учир нь нарийн ширхэгүүд нь арьсны нүхийг бөглөж амьгалах нөхцлийг нь хаагдуулж батга үүсгэх шалтгаан болдог. Харин хамгийн зөв арга бол илүүдэл тос шингээгч цаас юм.
Хэзээ ч нүүрний будагтайгаа унтаж болохгүй
Хичнээн туйлдаа хүртэл ядарсан ч унтахын өмнө нүүрний будгаа заавал арилгах хэрэгтэй. Ядахдаа нүүрний будаг арилгагч сальфетка шүү охидуудаа. Ганцхан шөнө л нүүрний будагтайгаа унтахад бидний арьс 2 долоо хоногоор хөгширсөн мэт гэмтэж, тэжээлээ алдсан байдаг.
Бохир гараар нүүрэндээ бүү хүр
Хаа тааралдсан болгонд гар маань хамгийн их хүрч асар их нян бактерийг өөртөө нааж байдаг. Гэтэл та бохир гараараа нүүрэндээ хүрээд байвал энэ батга үүсгэхгүй гэж үү.
Нүүрний будгаа битгий хуваалц
Та бусадтай нүүрний будгаа хуваалцах нь микробоо хуваалцаж байгаатай адил. Ялангуяа нүдний будаг, уруулын будгаа хуваалцах нь хамгийн буруу бөгөөд нүдний өвчин, ил харагдахгүй олон нян, бактериуд халдварладаг.
Шүдний OO л биш шүү
Та магадгүй нэг хуучны арга дом сонссон байх. Шүдний ОО-г батган дээр хэрэглэх нь сайн гэх мэт. Үнэндээ энэ бол таны арьсанд харшил үүсгэж муу үр дагаварыг дагуулдаг юм. Зах зээл дээр батга, арьсны асуудалд зориулан хийгдсэн хангалттай олон бүтээгдэхүүн байхад та заавал ийм буруу алхмыг битгий хийгээрэй.
Хэзээд нарны тос чухал шүү
Цаг хугацаа өнгөрөн улирах бүрт та арьсаа эрүүл сайхнаар нь авч үлдэхийг хүсч байна уу. Нарны тос арьс өнгөө алдан гундаж эрт хөгшрөлт явагдах бүр арьсны хорт хавдраас сэргийлэхэд туслах үнэнч найз тань байх болно.
Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай
Үргэлж өөрөө өөртөө онош тавьж эмч байх гэж хичээх хэрэггүй. Таны арьс арчилгааны тогтмол хэвшил арьсанд тань тус болохгүй байвал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Тэд танд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв чиглэлийг өгөх болно.
Ус сайн уугаарай
Гэрэлтсэн, чийглэг арьстай байхад ус маш чухал. Өглөөг нэг аяга бүлээн усаар эхлүүлээрэй. Өдөрт авах усны хэмжээгээ нөхөхийн тулд өөрийн усны савандаа усаа хийгээд явахад энэ тийм ч хэцүү зүйл биш шүү. Хэрвээ үргэлж ус уух нь нэгэн хэвийн уйтгартай санагдаж байвал лемон, өргөст хэмх, үзэм зэрэг дуртай жимсээ нэмээрэй.
Зөв хоолло
Батга үүсгэдэг гормоны тэнцвэргүй байдал бидний идэж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Түргэн хоол, бакери, гурилан бүтээгдэхүүнүүд, шарсан хуурсан хоол, чипс, чихэр гэх зүйлсүүд хамгийн их нөлөөлдөг. Эрүүл мэндэд тустай витаминаар баялаг жимс, ногоо идэж өөрийгөө бас арьсаа хооллоорой.
Тавтай морилно уу📧
https://www.youtube.com/watch?v=5ttfHI3IxIw&feature=share
Антибиотик гэж юу бэ? (Эмийн зохистой хэрэглээ)
Тавтай морилно уу🏷
Хуурамч эмийг таних арга ба эмийн зохистой хэрэглээ






Тавтай морилно уу🇲🇳

Монголын Эм Зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан Дүрэм 
Нэг. Нийтлэг Үндэслэл 
1.1. Энэхүү ёс зүйн Алтан дүрэм -ийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө.
1.2. Энэхүү Алтан дүрмээр-ээр тогтоосон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль Эрүүл мэндийн тухай эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдоно. 
Хоёр. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, эм зүйн тусламж үзүүлэх 
2.1. Эм зүйн мэргэжилт нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх 
2.2. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн эрх, үүрэг, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, үйлчлүүлэгчдийн нас, яс үндэс, нийгмийн байдал, шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тэгш, хүртээмжтэй үзүүлэх 
2.3. Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчиддээ эмийн зөв сонголт, зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх найдвартай нь байх 
2.4 Эм зүйн мэргэжилтэн нь мэдлэг боловсрол, дадлага, туршлага мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчийн төлөө бүрэн зориулж, эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж, гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж ажиилах 
Гурав. Мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах

Тавтай морилно уу💎

Амны эвгүй үнэрээс салах энгийн аргууд

Та өдөр бүр шүдээ тогтмол угаасан ч амны хөндийн эвгүй үнэрээс салахгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Бид танд хамгийн энгийн практикал зөвлөгөөг санал болгож байна.Үүнд: 1. Амны хөндийн ариун цэврийг зөв сахих. Дан ганц шүдээ угаах нь хангалттай биш гэнэ. Шүдээ угаахын хажуугаар шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлээс шүдээ цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд floss буюу ариутгасан утас хэрэглэдэг. 2. Хэлээ угаах. Хэлээ угаах нь хэлэн дээр тогтсон өнгөр түүн дээр үржиж болох бактериудыг устгаж өгдөг. Дэлгүүрээс хэлний өнгөр хусагч худалдаж авч хэрэглээрэй. 3. Шингэн зүйл уух. Амны хөндийн эвгүй үнэрийг нэг гол шалтгаан нь ам хатах байдаг. Тиймээс олон хүнтэй уулзах бол уух ус, жүүс үргэлж биедээ авч яв. 4. Жимс идэх. Алим, лууван зэрэг хатуу гадаргатай жимс ногоо идэх нь хэлийг бас цэвэрлэж өгдөг гэнэ. Тиймээс хэрэв шүдээ угаах ямар ч боломжгүй нөхцөлд ядаж хатуу, шүүслэг алим олж идэхийг хичээгээрэй. 5. Амаа зайлах. Та шүдээ угааж, ариутгасан утсаар шүдний хоорондохыг цэвэрлэсэн ч бас л дутуу байх вий. Амаа зориулалтын ам зайлагчаар зайлахад аманд байгаа элдэв үлдэгдлийг бүр мөсөн цэвэрлэж чадахаас гадна амны хөндийн эвгүй үнэрийг дарж чаддаг. 6. Цай уух. Цайнд байгаа элементүүд нь амны хөндийд янз бүрийн бактери үржихээс сэргийлдэг байна. 7. Яншуй идэх. Яншуйд байгаа хлорофилл гэдэг бодис нь амны хөндийг сайхан үнэртэй болгодог гэнэ. 8. Халуун ногоотой хоол бага ид. Халуун ногоотой, сонгино сармис ихтэй хоол нь таны амыг таагүй үнэртэй болгоход их нөлөөлдөг гэнэ.



Тавтай морилно уу🌐💎 Тамхи гэж юу бэ? Татах буюу үнэрлэх,зажилж,хэрэглэхэд, зориулсан мансууруулах,нөлөөтэй өөрөөсөө хараат байдал үүсг...